Дарь-Эхийн замыг засах төсвийг баталжээ
2018-08-14

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд 07 дугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ. 

 

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болгов.

 

Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрсэн болохыг албаныхан хэлж байлаа. 

 

Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Nuulgeech ter dalan deer buusan ailuudaa. Archaagui turiin baij baigaa tsaraigee.
2018-08-15
Дарь эхийн зам гэж бороо орохоор хог жорлонд автдаг, замын компаниудад зугаатай, төсөв мөнгөнд халтай, элсэнд ус асгасантай адил гэсэн үгээ. Энэ замаа ингэж оромдож зассаар байгаад шинээр гүүрэн зам барих төсөв мөнгийг дашийн шог болгож байна даа. Шог гараа гэвэл энэ л байх.
2018-08-14