Италид гүүр нурж, 26 хүн амиа алджээ
2018-08-15

 

Италийн хойд хэсгийн Генуя хотноо автозамын гүүр нурсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас 26 хүн амиа алдаж, 15 хүн бэртжээ. Мөн 12 хүн сураггүй алга болсон бөгөөд ослын газар 300 гаруй гал сөнөөгч, аврагч ажиллаж байна.

 

 

 

Тус бүсэд ширүүн аадар бороо орж, улмаар тус гүүрний 80 метр урттай хэсэг нурсан аж.  Гүүр нурах үед 30-35 автомашин 45 метрийн гүн рүү унасан гэнэ.

 

 

Гүүрний бусад хэсэг нурах эрсдэлтэй учир аврагчид иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

 

Моранди гэх гүүр 1960 онд ашиглалтад орсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин