Хоолойн өвдөлтийг ЗУУН НАСТ-аар эмчлэх арга
2018-08-15

Хэрвээ таны хоолой өвдөж, улайсан бол зуун настыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ тухай Америкийн “www.wikihow.com” сайт мэдээлжээ.

 

Алхам №1

 

 

2-3 хоногийн турш хоолой тань өвдсөн бол яг одоо зуун наст буюу алое хэрэглэхийг зөвлөж байна. Айлуудын ихэнх нь гэртээ зуун наст ургуулдаг мөн худалдааны төвүүдэд ихээр зарагддаг. Зуун настаас нэг ширхэг навч аваад, бүлээн усаар сайтар угаагаарай.

 

Алхам №2

 

 

Угааж, цэвэрлэсэн зуун настаа голоор нь хувааж, шүүсийг нь аяганд хий.

 

Алхам №3

 

 

Зуун настын шүүсэн дээр нэг халбага бүлээн ус хийгээд сайтар хутгаарай.

 

Алхам №4

 

 

Дараа нь тусгайлан бэлдсэн шүүсээ сайтар өтгөрүүлсэн байхуу цайн дээр хийж, хутгаарай. Чихэр болон зөгийн бал хийхээс зайлсхий.

 

Алхам №5

 

 

Зуун настын шүүстэй цайгаа уугаад хоолойгоо даарахаас болгоомжилж, ороолт зүүгээрэй. Нэг цагийн дараа таны хоолой эм хэрэглэхгүйгээр эдгэрэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин