ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо
2018-08-15

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцжээ. ЗТХ-ийн дэд сайдад МАН-ын Удирдах зөвлөлөөс  Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилжээ. "Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.  

 

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын боловсрол:

 

1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг, төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн

 

1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер чиглэлээр төгссөн

 

1999 онд Эрхүү хотын зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

 

Ажилласан байдал:

 

1983 онд Улаанбаатар төмөр замын удирдах газарт ажиллаж эхэлсэн

 

1983.10.15-наас 1985 он хүртэл Улаанбаатар төмөр замын худалдааны баазад ачигч

 

1990-1992 онд Улаанбаатар төмөр замын техникумд инженер багш

 

1992-1993 онд Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах ангид орлогч дарга

 

1993-2006 онд Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвд захирал

 

2006-2008 онд Улаанбаатар төмөр замын боловсон хүчний нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

 

2015-2017 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

 

2017 оноос одоог хүртэл Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.

 

Shuud.mn
Сонин хачин
Ажилчин:
Одоо төмөр замын даргаар Болд инженер гэж замчиддаа үнэлэгддэг хүнийг тавьсан нь дээрээ, Рааш даргын үед ажлыг яаж хийдгийг ягштал сурсан мундаг хүн байгаа.
2018-08-15
Иргэн:
Дэд сайд нь ч юу юум бэ, зүгээр тэр төмөр замынхаа л дарга болсон бол дээр.
2018-08-15
turuu:
супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан
2018-08-15
ZOCHIN:
DEEREES N 60 TERBUMIINHAN DARAMTALDAG BIZ.
2018-08-15
энэ ч ёстой ойлгомжгүй юм байна даа Ажил нь доголдсоор ирсэн Төмөр замаа өөд нь татаж чадаагүй харин ч бүр хариуцлага хүлээх ёстой хүн төрийн сайдаар томилогдож байдаг мөн сонин оо үгүй энэ чинь ер нь юү болоод байна Хариуцлааг алдаад дэвшиж л байдаг дэвшүүлж л байдаг яасан ухаан нь хамуурцан улс гэж ийм бадаг байнаа
2018-08-15
Hahuuli:
Ajild oroh geheer zoos yridag l gar da
2018-08-15