Фэйсбүүкээр залилан хийж байсан бүлэг этгээдийг баривчилжээ
2018-08-15

 

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.


Уг этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж. Холбогдогч этгээдүүдийн хувьд 17-20 насны залуучууд байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь 14 насанд хүрснээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.


Одоогийн байдлаар олон тооны иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон байна.


Цаашид иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин