БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил  Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ  С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно Хаан банкнаас зохион байгуулж буй "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулна БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа
Үсээ засуулбал эд, мал арвидна
2018-8-16

Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 5. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин