Халдлагаар ЭЕШ өгөхөөр бэлдэж байсан хүүхдүүд амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотноо үйл ажиллагаагаа явуулах боловсролын төвд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг үйл явдлын улмаас 48 хүн амиа алдаж, 67 хүн шархадсан аж.
“Амиа золиослогч этгээд тус төвд нэвтэрсний дараа амиа егүүтгэсэн” хэмээн Кабул хотын Цагдаагийн газраас уламжлав. Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагийн орчимд болжээ.
Амиа алдагсдын ихэнх нь их, дээд сургуульд элсэхээр элсэлтийн шалгалтад бэлдэж байсан өсвөр насны хүүхдүүд гэнэ.
Дээрх халдлагаас гадна террористууд хойд мужид халдлага үйлдсэн байна. Энэхүү халдлагаар есөн цагдаа, 35 цэрэг амиа алджээ.
Цуврал халдлагыг алан хядах “Талибан” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ