“BMW”-ийн 20 мянган автомашинд ХОРИГ тавьжээ
2018-08-16

Өмнөд Солонгосын эрх баригчид хөдөлгөөн оролцож байхдаа гэнэт шатсан “BMW” компанийн машинуудад хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус компанийн 20,000 машиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байна.

 

 

Энэ оны эхний зургаан сарын хугацаанд “BMW”-ийн 30 гаруй машин шатжээ. Шатсан машины ихэнх хувийг “520d” загварын машин эзэлж буй гэнэ.

 

Дээрх хоригт багтсан автомашинуудыг үйлдвэр рүү нь буцааж, аюулгүй байдлын шалгалт дахин явуулахыг эрх баригчид компанийн удирдлагуудад даалгажээ.

 

Өмнөд Солонгосын Зам тээврийн сайд Ким Хюн-Ме “BMW” компани машинууддаа дахин шалгалт явуулахгүй бол эдгээр машинууд хөдөлгөөнд оролцохгүй” гэж мэдэгдлээ.

 

Автомашин нь шатсантай холбогдуулан тус компани яаралтай Их Британи дахь машинаа эргүүлэн татаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин