Гадаадын иргэдэд орон сууц худалдахыг хоригложээ
2018-08-16

Шинэ Зеландын парламент гадаадын иргэдэд орон сууц худалдахыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зохимол үнийг бууруулах болно” хэмээн эрх баригчид үзжээ.

 

Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу хоригт Австрали, Сингапурын иргэд багтахгүй гэнэ. Орон сууцны үнэ жилээс жилд өсч буй учир иргэд үл хөндлөх хөрөнгө худалдан авахад хүндрэлтэй болжээ. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж, 63-57 саналаар баталсан аж.  Уг өөрчлөлт зөвхөн гадаадын иргэдэд хамаарах гэнэ.

 

АНУ-ын зарим чинээлэг эрхмүүд Шинэ Зеландын иргэн болж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь нэмэгджээ. Тэд хамгийн тааламжтай бүс нутгуудад орон сууц худалдан авдаг байна.

 

Шинэ Зеландын томоохон хотуудад гадаадын иргэдийн эзэмшлийн орон сууц нэмэгдэж, иргэдийн дунд хомсдол үүсчээ.

 

Гадаадын иргэд тус улсад орон сууц худалдан авах эрхгүй болж байгаа ч хөрөнгө оруулалт хийх боломжтой аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
manaid .heregtei ed bnadaa.:
manaid heregjuulvel yassiin ?
2018-08-17
ulaanbaatariin emegtei:
iim turshlaga huulah heregteidee manaihaan
2018-08-17