Ганц худаг чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаана
2018-08-17

Ганц худаг чиглэлийн 500 м авто замыг өнөөдрөөс түр хугацаагаар хаана.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулабал Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэх болсон тул 2018 оны 08 дугаар сарын 17-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. 

 

Нийслэлийн хэмжээнд 07 дугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

 

Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрсэн болохыг албаныхан хэлсэн.

 

Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин