Х.Баделхан: Шинэ төв цэвэрлэх байгууламжийг 2020 онд барьж дуусгана
2018-08-17

БХБ-ын сайд Х.Баделхан Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж дээр цэвэрлэх байгууламжийн тунгаагуурыг иж бүрнээр барьж дуусгах, цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажил хийгдэж байна. БХБ-ын сайд Х.Баделхан энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэлдээ:

 

-Үнэр бууруулах ажил дөрөвдүгээр сараас эхлэн хийгдэж  байгаа. Улсын түүхэнд өмнө нь ийм ажил хийгдэж байгаа. 60 жилийн туршид хуримтлагдсан 900 мянган шоо метр лаг байгаа. Эндээс үнэр гарч байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр гурван эх үүсвэрээс гарч байгаа. Нэгдүгээр шингэн лаг хотоос ирдгийг өглөө оройдоо шахаж гаргадаг. Үнэрийг бид бордож, хучилт хийх замаар дарсан.

 

Шинэ цэвэрлэх байгууламжийг  барих санхүүжилтийн асуудлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Баригдаагүй байсан гол шалтгаан нь хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй. ТЭЗҮ нь хийгдсэн байсан. Энэ удаад хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдсэн. Францын компанийн хийсэн ТЭЗҮ-ээр, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдсэн.

 

Гурван компани шалгаруулаад удахгүй нэр ирүүлнэ. Тэр гурван компани дотроосоо шалгаруулж, удахгүй ажил нь эхэлнэ гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтын хугацаа нэг сар. Нэг сарын дараа ажил эхэлнэ. Сонгосон компанидаа 2020 оноос өмнө дуусгах шаардлагыг тавиад ажиллаж байгаа гэлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Badelxaan said gyua:
Chadaxgyi ee Lhagbazeden Lhamsyeren xier chin dooguur chin byjignyylsaar bgaad yo ch xiij chadaxgyi xarj l baigaarai
2018-08-18
иргэн:
нэг жилд амжихгүй ээ сайдаа,ТЭЗҮ гаргасан улс чинь доод тал нь таван жил гээ биздээ
2018-08-17