Хятад, Сирид тусламжийн гараа сунгав
2018-08-17

БНХАУ-ын Улаан Загалмай нийгэмлэг иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Сирийн нийслэл Дамаск хотноо Хятадын төлөөлөгчид айлчлан хүмүүнлэгийн тусламжаа Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгийнхэнд гардуулан өгчээ.

 

Хятадууд яаралтай үед өвчтөн тээвэрлэх хоёр автобус болон хоёр түргэний машин хандивлажээ.

 

 

Уг хандивын нийт дүн 900,000 мянган ам.доллар болсон гэнэ.  Энэ нь хандивын эхний үе шат бөгөөд хүмүүнлэгийн тусламж үргэлжлэх аж.

 

“Хятадын ард түмэн “Нэг доллар” нэртэй онлайн хандивын аянд нэгдэж, Сирийн хүүхдүүдэд дэмжлэг хөрөнгө босгож буй талаар Хятадын төлөөлөгч Сун мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
terbum:
4 mashin 1 terbum bolno gej uu
2018-08-20
Нэг доллар аян . Тэрбум 300 сая хүн тийм тооны долларын хандив босгоно. Хүнээрээ гайхуулж бна
2018-08-17
Po:
China India 2 tseregee oruulj baildaku yadin bolo
2018-08-17