Пентагон: АНУ-д агаараас цохилт өгөхөөр БНХАУ бэлтгэж байна
2018-08-17

Пентагон жил тутам БНХАУ-ын Батлан хамгаалахын талаарх “China Military Power Report” тайлангаа гаргаж, Конгресс руу илгээдэг уламжлалтай. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

“АНУ-д байршилд агаараас цохилт өгөх зорилгоор БНХАУ-ын эрх баригчид агаарын цэргийн үйл ажиллагаагаа тэлж байна” хэмээн Пентагоны тайланд дурьджээ.

 

БНХАУ-ын Ардыг Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн бөмбөгдөгч онгоцууд улсынхаа эргээс улам холдон, алсын зайн нислэг үйлдэх нь нэмэгдсэн гэнэ. Армийнхан өнгөрсөн онд Японы тэнгис, Номхон Далайн баруун эрэг, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис дээгүүр 10 гаруй удаа нислэг үйлдсэн байна.

 

Уг тайланд “Гурван жилийн хугацаанд БНХАУ-ын армийн бөмбөгдөгч онгоцнуудыг үйл ажиллагаа явуулдаг талбарууд маш хурдацтай тэлж байна. Энэ нь АНУ болон холбоотнуудын байрлалд агаараас цохилт өгөх зорилготой туршилт байх магадлалтай. Тэд далайн тэнгисийн чухал гэх бүс нутгуудад нислэг үйлдэн, тааварлахын аргагүй туршлага хуримтлуулж байна” гэж бичжээ.

 

Тус улс 2013, 2014 онд дээрхтэй ижил туршилт хоёр хийж байсан бол 2015, 2016 онд дөрвөн удаа туршилт хийжээ. Харин ганцхан жилийн дараа буюу 2017 онд уг туршилтын тоо эрс нэмэгдсэн талаар уг тайланд онцолжээ. Жилээс жилд тус улсын армийн хүч улам хүчирхэгжиж буй нь “аюулын харанга дэлсэх” болсон талаар Пентагон, Конгресс руу илгээсэн тайландаа дурьджээ.

 

АНУ, БНХАУ-ын дунд дэгдсэн худалдааны маргаанаас болж хоёр улсын харилцаа ХУРЦДСАН.  Вашингтон цаг тутам Бээжингийн үйдлийг хянадаг гэхэд болно.

 

БНХАУ-ын сөнөөгч онгоцууд ямар ч сануулга өгөхгүйгээр сүүлийн өдрүүдэд маргаантай Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийх нь ихэссэн явдалд Вашингтон дургүйцэн, “БНХАУ-ын өдөөн турхиралтыг дахин тэвчихгүй” гэж сануулжээ.

 

Өмнөд Хятад тэнгис дэх Спартли арлыг Хятадаас гадна Тайвань, Индонез, Малайз, Филиппин, Вьетнам улс өөрийн эзэмшлийнх хэмээн мэдэгдэж, Бээжинтэй байнга зөрчилдлөг. Бээжин өнгөрсөн 2010 оноос бусдын шаардлагыг үл тоон, тус бүсэд баазаа барьж, цэргээ байршуулах болсон.

 

Олон улсын шаардлагыг үл тоон маргаантай бүсэд зөвшөөрөлгүйгээр бүтээн байгуулалтын ажил хийж буй БНХАУ-ын үйлдлийг ХЯЗГААРЛАХ зорилгоор өнгөрөгч зургаадугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Жеймс Маттис Бээжинд айлчилсан юм.

 

Тэрбээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзаж, улсынхаа байр суурийг хүргэсэн билээ.

 

Сайд “Бээжин хүч чадлаараа айлган, маргаантай бүсэд эрхээ тогтоохыг АНУ зөвшөөрөхгүй. БНХАУ бусад улсын эрх ашгийн нэгдүгээрт тавьж, олон улсын шаардлагыг биелүүлэх учиртай” хэмээн мэдэгджээ.

 

Уг мэдэгдлийн хариуд Си дарга “Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгаас бусдад ганц ямхыг ч өгч чадахгүй. Бид үргэлж энхтайвныг эрхэмлэдэг. Гэхдээ бид зүгээр суугаад газар нутгаа бусдад алдахыг зөвшөөрөхгүй. Энэ талаар дахин ямар ч улстай ярилцахгүй” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hyataduud tovdiig zygeer l ezleed avtsanshde.
2018-08-19
зочин:
АНУ-ыг дэмжиж байна. Хятадууд хөрш зэргэлдээх жижиг улс орны газар нутгийн манай газар нутаг гэж давардаг болсон. АНУ хятадыг газрын хөрснөөс арчин хаяач.
2018-08-18
zochin:
энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ
2018-08-18
tenegteerei gombo chi tembuu shaana shu
2018-08-18
АНУ-ийн зөв
2018-08-18
Зөв
2018-08-18
gombo:
зөв нутгаа л бусдад алдах учиргүй АНУ дэндүү ноёрхох гээд бн нэг чгэсэн улс айлгасан нь сайн бн
2018-08-18
tenegteerei gombo chi tembuu shaana shu
Etseg ovgodiin min nutagt amidarch bga humuus ingej tomordog tsag ireh gej.
2018-08-18
Зочин:
Бид ч бас эцэг өвгөдийн үлдээсэн газар нутгаа буцааж авмаар л байна шүү
2018-08-18
Зөв
zochin:
eyseg uvgiin min vldeesen mongoliin gazariig bulqagaad avchihsan ene lalar yu heleh bol
2018-08-18
Hujaagiin erliizuud suuliin ued Shi darga gej yatij bichdeg boljee.Mongolchuudad ertenees chigend n dasgah dadlaga boloi.Trr shi dargataigas hamt dald or umhii sdanuud
2018-08-17