Азийн наадмын өмнөх “цэвэрлэгээ”-гээр 31 хүн амиа алджээ
2018-08-17

Индонезийн нийслэл Жакарта хотноо маргааш XVIII Азийн наадам хөшгөө НЭЭНЭ. Тэгвэл уг наадмын хүрээнд тус улсын цагдаагийнхан 31 хүнийг буудаж, хөнөөсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан энэ оны 1-8 сарын хугацаанд тусгай ажиллагаа явуулж, хар тамхи борлуулсан, хулгай хийсэн, хүн худалдаалсан гэх хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдийг буудан хороосон байна.

 

Цагдаагийнхан “хууль бусаар аллага” үйлдсэн явдалд олон улсын “Эмнести интернэйшл” байгууллага дургүйцлээ илэрхийлжээ.

 

Харин бусад хүний эрхийн байгууллагууд “Индонезийн цагдаагийнхан 2018 оны 1-8 сарын хугацаанд 77 хүний аминд хүрсэн” гэж мэдээлэв. 2017 оны энэ үетэй харьцуулахад цагдаа нарын гарт амиа алдсан иргэдийн тоо 64 хувиар ихэссэн гэнэ.

 

Жакарта хотноо маргааш эхлэх Азийн наадамд 12 мянган тамирчин өрсөлдөх бөгөөд эрх баригчид уг наадмын аюулгүй байдал 100,000 албан хаагчийг дайчилж буй юм.

 

Азийн наадам ирэх сарын 2-нд хөшгөө ХААНА.  Дэлхийн II дайны дараа Энэтхэгийн санаачлагаар зохион байгуулагдах болсон уг наадмыг АЗИЙН ОЛИМП хэмээн нэрийддэг.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Энэ улсын Ерөнхийлөгчийн хийж буй хатуу арга хэмжээ буруу биш
2018-08-19