ОХУ-ын Москва хотноо "Россия-1" телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт амжилттай оролцлоо. Нэвтрүүлэг ирэх есдүгээр сард олон нийтэд цацагдах юм байна.
Нэвтрүүлгийн даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид цэцгийг олох байлаа. Ихэр охид ердөө 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэжээ. Ингээд манай тамирчид Урд болон Хойд хөршийнхөө телевизийн хамгийн том нэвтрүүлэгт амжилттай оролцож эх орноо сурталчлав.
Дашрамд дурдахад Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригджээ.
Г.Сүрэн
Уншиж байна |