Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ
2018-08-20

 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд вилла” хотхоны хойд талд авто замын зорчих хэсэгт энэ сарын 17-нд буюу өнгөрөгч баасан гарагт зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан нас баржээ.

 

Тодруулбал “Импреза” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хайландер“ загварын суудлын автомашиныг мөргөж, "Импреза” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 03:19 цагт очин 5минут ажиллаж галыг унтраасан байна. 

 

Нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 03:26 цагт очиж “Импреза” загварын суудлын автомашины жолооч иргэн Д /32 настай, эрэгтэй/  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
kkk:
Yamar utgagui medee.Yu ch oilgogdohgui.Bas ter heden km tuulj ochood gedeg teneg vgee boliochee.teden minutiin daraa ochood geech
2018-08-21