Газар хөдлөлт 450 хүний АМИНД хүрчээ
2018-08-20

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок аралд дараалсан хоёр газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Газар хөдлөлт өчигдөр 10.56 цагийн орчимд болсон байна. АНУ-ын Геологи судалдааны төвөөс “Ломбок аралд 6.3 магнитудын газар хөдлөлт болсон” гэж мэдээлжээ.

 

Арлын зүүн хэсэгт газар хөдлөлт болсон бөгөөд аврагчид гамшгийн бүсээс иргэдийг нисдэг тэрэгний тусламжтай нүүлгэн шилжүүлсэн байна. “Ойролцоогоор 100 гаруй байшин, барилга нурсан” хэмээн тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлэв.

 

Ломбок аралд өнгөрсөн сарын 29-наас хойш олон удаагийн давтамжтай газар хөдлөлт боллоо.

 

Өнгөрсөн сард болсон 6.4 магнитудын газар хөдлөлтөөр 15 хүн амиа алдсан бол энэ сарын 5-нд болсон газар хөдлөлтөөр 450 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин