Ажилтай болохын төлөө үйлдэл хий залуусаа, тэгвэл ДЭМЖЬЕ
2018-08-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэж, 2014 оноос жил бүрийн 8, 9 дүгээр сарыг “Залуучуудын хөгжлийг дэмжих сар болгон тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг зохион байгуулах тухай Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл /2018.08.20/ хийлээ. 

 

ХНХ-ийн сайдын тушаалаар энэ сарын 25-наас ирэх есдүгээр сарын 25-ны хооронд залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд 24 үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал аяны хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэж, хуулийг таниулах ажлыг хийх, залуучуудын санаачлага идэвхи оролцоо, нийгэмд хэрэгжүүлж хувь нэмрийг сурталчлах аж.  Мөн нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймагт "Залуучуудын хөгжлийг дэмжих төв" байгуулагдсан. Энэхүү төвийн үйл ажиллагааг залуучууд болон олон нийтэд таниулах юм байна. 

 

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул "Залуучуудын хөгжлийн асуудлаар Монгол Улсын төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд бие биенээ "жадалж" биш хамтарч, нэгдэж нэгнээ дэмжиж тодорхой нэг шатанд ажиллах гэсэн зорилгоор сүүлийн дөрвөн жилд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын залуучууд тийм ч сайнгүй нөхцөлд, ажиллаж амьдарч байгааг бүгд мэднэ. Монгол Улсын нийт хүн амын 33.7 хувь нь буюу бараг 3 хүн ам тутмын нэг нь залуучууд. Гэтэл залуучуудын 14.4 хувь нь ядуурлын түвшингээс доогуур түвшинд амьдарч байна. Залуучуудын 22 хувь нь аж үйлдвэрийн, 50 хувь нь үйлчилгээний салбарт, 28 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.  Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр төр болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч эрчимтэй ажиллана" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Залуучуудын хөгжлийг дэмжинэ гэдэг бол та өөрөө өөрийгөө хөгжүүлэх гэж, шинэ зүйл сурч мэдэх гэж ямар нэгэн үйлдэл хий. Тэр үйлдлийг чинь олон улсын байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгмийн ТББ-аас дэмжээд өгье. Залуучууд  "Ажил олдохгүй юм чинь, амьдрал хэцүү байгаа юм чинь" гээд шалтаг тоочиж суух биш, ажилтай, орлоготой, мэдлэгтэй болохсон гээд зүтгэ. Тэгвэл бидний зүгээс дэмжихэд бэлэн байна" гэдгийг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрынхан хэлж байлаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
neg taldaa uls ooroo aziltai bolgoh talaar uildber syrgalt zohiohgyi30zil bolzee.buhel buten ulsad tohirohgyi het olon ih deed surguulitai yamarch 5.10ziliin plangyi.iim uls haana bainadaa.yadaz30zild1uildber barisangyi.yaz hogzihiin.haa.uildberee demjihgyigeer
2020-05-03
hun helehees naash gej unen shuu. hehe. uuriinhuu amidraliin tuluu uuruu l zutgeh heregtei sh d. Manduul gedeg ene zaluud bayarlalaa
2018-08-21
ККК...:
ӨДӨР ШӨНӨГҮЙ СУГАЛААНД ИХ МӨНГӨ ХОЖУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ БУРХАНААС ГУЙДАГ НЭГ ЗАЛУУ БАЙЖ ГЭНЭ. ИХ УДААН Ч ГУЙЖ. ЭЦЭСТ НЬ БУРХАН ТЭСВЭРЛЭХЭЭ БАЙЖЭЭ. ХҮҮ МИНЬ ЧИ ЯДАЖ СУГАЛАА ХУДАЛДААД АВЧААЧ ГЭЖ ХЭЛСЭН ГЭДЭГ ....
2018-08-21
Зав гаргаж байгаад дуустал нь уншлаа. Бидний бодит байдлыг л хэлсэн байна. Энэ комментчид юунд нь ингэж бухимдаж бусдыг харааж цүхдэг байнаа. Үнэн үгэнд хүн ѳштэй гэж нээрээ үнэн үг шүү.
2018-08-21
HOSHGIRUULAV:
DANDAA L HUDLAA HOSHGIRUULNA HIIH YOSTOI HUMUUS NI AJLAA HIIHGUI BAIHAD YAJ HOGJIH VE
2018-08-20
иргэн:
Хулгай ,дээрэм бол үйлдэл мөн.тэгэхээр дэмжинэ гэсэн үг үү.Бас биеээ үнэлэх .үгээ онож хэл.эсвэл үхрээ олж мөөр,дарга аа
2018-08-20
энэ Мандуул гэдэг залуу чинь аазгай хѳдѳлтѳл хэллээ ѳѳрийн эрхгүй юм бодогдож байна
2018-08-20
ZAYANII HANI ZAM DEER GEED ZUGEER SUULGUI
2018-08-20
zo:
uag uaj demjix um be tatbaras chololximu eldeb bichig ctasni ajlig xongolxim u mergejlin xunaltas ni standartan deer ni zoololximu sanxugin demjleg uzulximu mergejlin zoblogo ogximu todorxoi tailbar xii
2018-08-20