Турк дэх АНУ-ын ЭСЯ халдлагад өртжээ
2018-08-20

Туркийн нийслэл Анкара хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яам халдлагад өртсөн талаар “www.hurriyetdailynews.com” сайт мэдээллээ.

 

 

Яамны өмнөх харуулын пост руу үл таних этгээдүүд гал нээж, улмаар хэргийн газраас зугтаасан байна. Гэмт этгээдүүд нүүрээ халхалсан байсан бөгөөд улсын дугааргүй цагаан өнгийн автомашинтай байсан гэнэ.

 

Уг үйл явдлын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан батлав. Цагдаагийнхан элчингийн ойр орчмыг хяналтадаа авчээ.

 

АНУ-ын иргэн, шашны номлогчийн асуудлаас болж хоёр улсын харилцаа муудсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Туркүүд угаасаа их танхай хэрцгий балмад донтой хүмүүс бдг. Туркэд л хүүхдүүдээ сургах гэв дэмий шүү!!!
2018-08-20
Рр:
Эрдоганы хийсэн ажил бхаа.
2018-08-20