Улаанбаатар
"Жакарта 2018": П.Орхон алтан медалийн төлөө барилдана
8-20

 

 

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон шигшээд шалгарлаа.

 

Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. П.Орхон шигшээ барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэх юм.


Түүнчлэн 57 кг-д 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана.

Shuud.mn
Сонин хачин
Алт авнаа.
2018-08-20