Уулчид Азийн наадмыг зорив
2018-08-21

 

Индонез улсад Азийн спортын хамгийн том үйл явдал болох Азийн XVIII спортын наадам 8 дугаар сарын 18-наас эхлэн 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд зохиогдож байна. Спорт авиралтын төрөлд улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчид өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас Индонез улсын нийслэл Жакартаг зорилоо. Монголын уулчдыг төлөөлж Спорт авиралтын баг анх удаа оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд:

 

1.Б.Эрдэнэцэцэг Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Багийн ахлагч


2.Н.Хэрлэн ОУХМ, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин


3.Б.Ариунбаяр Спорт авиралтын I зэрэгтэй, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан


4.Н.Анужин УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн аврагч нар багтаж хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорино.

 

ОУХМ Н.Хэрлэнгийн хувьд БНХАУ-ын Шанхай хотод 2016 ондзохиогдсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах спорт авиралтын анхдугаартэмцээн, Бээжин, Чионгчин хотуудад хамтарсан бэлтгэл сургуулилтад оролцсон туршлагатай бол залуу тамирчин Б.Ариунбаяр, Н.Анужин нарын хувьд спорт  авиралтын олон улсынтөдийгүй Ази тивийн спортын хамгийн том наадмын шинэхэн оролцогчид юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
The athlete is a very difficult profession.
2018-10-27