Улаанбаатар
Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
8-22

 

 

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг Монголын баг тамирчдын анхны мөнгөн медалийг авчирлаа.

 

Түүнчлэн энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын Азийн наадмаас хүртсэн 17 дахь мөнгөн медаль болж байна.


Тэрбээр Индонезийн нийслэлд шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд “Лондон-2012” олимпийн наадамд оролцож явсан Тайваний Чен Венлингийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Инчён-2014” Азийн наадам болон Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 1:4-өөр ялагдсан.

Shuud.mn
Сонин хачин