Таван настай охиныг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-08-22

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин энэ сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон.

 

“Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн тул дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

 

Гэтэл алга болсон охиныг хулгайлсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид Дархан-Уул аймагт алга болсон таван настай охиныг хулгайлсан этгээдийг илрүүлэн, саатуулсан байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Күэ ер энэ л дутаж гэнэ дээ. Охин эсэн мэнд олдсон нь яамай даа. Бузар булай юмнуудын жигшүүрт явдал дуусах болоогүй л юм байх даа.
2018-08-22
Ёх за ашгүй дээ, амьд олдсонд баяртай байна, эцэг эхийн нь сэтгэлийн тамд унагасан хүүхэд хулгайлагч нөхрийг цаазаар авах хэрэгтэй, бусдад сургамжтай.
2018-08-22