Инчоны үйлдвэрт гал гарч, 9 хүн амиа алджээ
2018-08-22

Өмнөд Солонгосын Инчон хотноо үйл ажиллагаагаа явуулах “Намдонг” гэх цахилгааны барааны үйлдвэрт гал гарчээ.

 

 

Гэнэтийн ослын улмаас есөн хүн амиа алдсан талаар “www.koreaherald.com” сайт мэдээллээ.

 

Амиа алдагсад бүгдээрээ солонгосчууд бөгөөд тус үйлдвэрийн ажилчид гэнэ.

 

Гал орон нутгийн цагаар 3.43 цагийн орчимд гарсан байна. Цахилгааны утасны гэмтлээс болж гал гарсан байх магадлалтай гэв.  Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, үйлдвэр дотор байсан олон ажилчдыг эсэн мэнд аварчээ.

 

“Уг цогцолборын дөрвөн давхраас гал гарсан” хэмээн ослын газарт ажиллаж буй гал сөнөөгчид мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин