С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын нэгнээс нэмнэ
2018-08-22

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэр гаргалаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ инфляцийн түвшинг барьсан. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдсэн төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээнд тулгуурласан. Хамгийн ачаалал өндөртэй, ур чадвар шаарддаг, ажлын байрны нөхцөл хүнд төрийн албан хаагчдын зэрэглэлийг харгалзсан. Мөн соёл урлагийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр тооцсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ улс төрийн болон шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй.  Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан, түүнээс доогуур цалинтай байгаа төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмнэ.

 

Мөн багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ.  Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаатай холбоотой УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж байна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг хаанаас гаргах вэ? Нийт хичнээн төгрөг шаардлагатай бол?

 

-2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад нэг урамшуулал олгох 56.4 тэрбум төгрөг тусгасан. Энэ хөрөнгийн эх үүсвэрт багтаад төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, ангилал зэрэглэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн жил бид нэг удаагийн 54 тэрбум төгрөг тусгаад олгосон нь шүүмжлэл дагуулсан. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн байгууллагатай хэлэлцээр уулзалт хийсэн. Төрийн албан хаагчдын цалин 50 хувиар нэмэгдүүлэх санал тавьсан. Засгийн газарт энэ хөрөнгө байхгүй. 

 

-Энэ оны төсөвт тодотгол хийх үү?

 

-Төсвийн тухай хуулиар 2018 оны төсөвт тодотгол хийх үндэслэл гарахгүй байна гэж үзсэн.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингэж маягласаар байтал бүх юмны үнэ өслөө дөө. Дахиад л ядуу хэвээр....
2018-08-28
төрийн албан хаагчид гээд хуцаад байх юм багш нар гээч
2018-08-23
irgen:
chinzorig tetgevert garahhdaa hangalttai mungu hulgailsan uchir sanaa zovohgyi
2018-08-22
ЭНЭ ЧИНЗОРИГ ТЭТГЭВЭРТ НЭГ ӨДӨР ГАРНА ОДООНООС ТЭТГЭВЭРИЙН АСУУДЛАА ӨСГӨХӨӨ МЭДДЭГ БАЙМААР юмдаа
2018-08-22
irgen:
chinzorig tetgevert garahhdaa hangalttai mungu hulgailsan uchir sanaa zovohgyi
anxaar:
yag ynen.bid hohirsoor darga nar idseer
2018-08-22
sanaljav:
1990-1995 ond tetgevertee garsan hudulmuriin hulsnii dood hemjeenees baga 240 000-r tetgever togtoogdson ulsdaa cots-yed ynencheer yhtelee 20-30 jil ajillasan hugshchyylee ergen harj tetgeveriig syyld garsan undur tetgevertei hymyystei adiltgaachee.yag adil deed mergejiltei hymyys tenger gazar shig yalgaatai tetgever avch bna.
2018-08-22
anxaar:
yag ynen.bid hohirsoor darga nar idseer
Ахмадуудыг мартчихсан юм болов уу
2018-08-22
иргэн:
хэдхэн хувь нэмэх юм яриаад юмны үнийг хөөрөгдөх нь дээ...ажлаа хаяхгүи бол хулхидаж баигаа юм баина даа....ажлаа хугацаагүи хаяя ааа
2018-08-22
zochin:
yuch bgui baihad ymar mongooroo nemeh yum be
2018-08-22
Анхаа:
Хөөрхий 8хувь 20оос 30мянга нэмэгдэн ажил хаях хэрэгтэй
2018-08-22
8% нэмснээс нэмээгүй нь дээр. Юмню үнэ хаданд гарчлаа
2018-08-22
Зочин:
Одоо юмны үнэ нэмэгдэнээ.
2018-08-22
Za odoo une nemchlee llr yamar yalgaa bna
2018-08-22
Тэтгэвэрийг 2020 оноос нэмэх нь үнэн болов уу.
2018-08-22
Ахмадуудыг мартчихсан юм болов уу