АНУ-ын ЭСЯ-руу гал нээсэн асуудлаар Эрдагон байр сууриа хүргэв
2018-08-22

Туркийн нийслэл Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яам руу үл таних этгээдүүд гал нээсэн билээ.

 

 

Цагаан өнгийн автомашинтай этгээдүүд элчингийн өмнөх харуулын пост руу хэд хэдэн удаа гал нээж, улмаар хэргийн газраас зугтаасан юм.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гал нээсэн хоёр этгээдийг баривчилсан талаараа өчигдөр мэдэгдэв.

 

Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дээрх үйл явдалтай холбогдуулан өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхийлөгч АНУ-ын Элчин сайдын яам руу дайрсан нь “эмх цэгцгүй байдал бий болгох гэсэн оролдлого” хэмээжээ.

 

Америк номлогчийн асуудлаас болж, АНУ болон Туркийн харилцаа таарамжгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин