Эдди Мерфи 10 дахь хүүхдээ өлгийдөн авна
2018-08-22

Холливуудын нэрт жүжигчин Эдди Мерфи тун удахгүй шинэхэн хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчний найз бүсгүй, модель Пейж Бутчер таван сартай жирэмсэн гэнэ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Хос 2012 оноос болзсон бөгөөд 2016 онд Иззи Она Мерфи гэх охинтой болсон билээ.

 

Өдгөө 57 настай Мерфи өмнөх гэрлэлтүүдээсээ найман хүүхэдтэй юм. Ийнхүү тэрбээр хэдхэн сарын 10 дахь хүүхдээ өлгийдөн авахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
unen goy jujigchin shuu
2018-08-22