БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр айлчилна
2018-08-23

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

Айчлал өнөөдөр эхлэх бөгөөд  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай 13.00 цагт хэлэлцээр хийх юм байна.

 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно.

 

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хоёр хужаа шиг харагдаж байна монгол царай бишээ
2018-08-23