МҮЭХ-ноос ажил хаялт эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ
2018-08-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын өчигдрийн /2018.08.22/ хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэр гаргасан.

 

Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ улс төрийн болон шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй. Харин багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан, түүнээс доогуур цалинтай байгаа төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэхээр болсон. Гэвч МҮЭХ-ноос Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж, шуурхай хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. 

 

МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өнөөдөр  11.00 цагт МҮЭХ-ны байранд болно.


Мөн өнөөдөр 10:00 цагаас ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосноор аль салбарын цалин хэрхэн нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ засгийн газар юу ч хийж чадахгүй байна. Огцруулах хэрэгтэй
2018-08-23
зочин:
Улс төрийн аливаа хүчин бас олон нийтийн ямарч байгууллага шаардлага тавихдаа улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг бодолцож байх шаардлагатай.Олсон хэдийгээ бүгдийг цалин болгож тараачихаад цаашаага яаж амьдрах ухаанаа энэ МҮХ-ны ерөнхийлөгч гэдэг хүн сэтгэж чаддаггүй байхаа
2018-08-23