Бразилийн Хөлбөмбөгийн холбооны экс тэргүүн ЯЛ авлаа
2018-08-23

АНУ-ын Холбооны шүүх Бразилийн Хөлбөмбөгийн холбооны экс тэргүүн Хосе Мария Марин авлигын хэргээр дөрвөн жилийн ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Прокурорууд түүнд 10 жилийн ял төлөвлөж байсан ч түүний нас болон эрүүл мэндийг бодолцон үзэж, дээр шийдвэрийг гаргажээ.  

 

Өдгөө 86 настай Мариныг 3.34 сая ам.долларын хөрөнгө хураах мөн 1.2 сая ам.долларын торгууль ноогдуулах шийдвэрийг АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн шүүгч Памела Чен гаргасан байна.

 

Экс тэргүүн шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн, давж заалдахаар болсон талаар өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Марин 13 сар хоригдоод буй бөгөөд 2015 онд АНУ болон Швейцарийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, Олон улсын Хөлбөмбөгийн холбооны нөлөө бүхий долоон гишүүнийг Цюрых хотын зочид буудлаас баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин