Трампын сонгуулийн ажлыг ахалсан эрхэм 80 жилийн ял авав

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн, тэрбумтан Дональд Трампын кампанит ажлыг хариуцан ажилласан Паул Манафортыг татвараас зайлсхийлсэн, хууль бус гүйлгээ хийсэн, луйвар хийсэн гэх найман хэрэгт буруутгажээ.
Виржини мужийн Александриа дахь Холбооны шүүх Паул Манафортод 80 жилийн ял оноосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Сонгуулийн дүнд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх дуулиан газар авсны дараахан тус улсын Хууль зүйн уг хэргийг мөрдөх тусгай баг гаргасан юм. Тусгай багийг тэргүүлж буй прокурор Роберт Мюллер “Энэхүү хууль бус хэргийн гол зангилаа бол Паул Манафорт” хэмээж, шалгаж эхэлсэн билээ.
Уг хэрэгтэй холбогдуулан Трампын багаас анхны ял авсан эрхэм Паул Манафорт болоод байна. Тэрбээр “Ямар ч баримт нотолгоогүйгээр намайг яллаж байна” гэж мэдэгджээ.
Мөн Трампын экс өмгөөлөгч Майкл Коэны шүүх хурал болж буй бөгөөд тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын хүү болон албаныхан ОХУ-ын төлөөлөгч нартай НУУЦ уулзалт хийсэн гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ