Сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэнэ
2018-08-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.08.23/ мэдээлэл хийлээ.

 

Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн бодлого баримтласан. Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлхэдээ соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг бага нэмэгдүүлж ирсэн. Тодруулбал соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин хөлс нийт төрийн албан хаагчдын цалингаас, тэр дундаа төрийн үйлчилгээний албаны цалин хөлснөөс  12.5 хувиар доогуур тогтоогдож иржээ. Тийм учраас соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлсийг эхний ээлжинд нэмэгдүүлэх юм байна. 

 

Есдүгээр сарын 1-нээс багш, эмч нартай дүйцэх албан тушаалтан болон тэднээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаагаар сувилагч нар хамгийн хүнд нөхцөлд, ачаалал ихтэй ажилладаг бол, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш ачаалалтай ажиллаж байгаа тул албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэг шатлалаар ахиулах арга хэмжээ авчээ. Иймд сувилагч нарын цалин 20-30 хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэх боломжтой болж байгаа юм. 

 

Мөн есдүгээр сарын нэгнээс соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг найман хувиар нэмэх бөгөөд албан тушаалын ангилал зэрэглээс хамаарч 14-30 хувиар нэмэгдэх аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яамай даа
2018-08-23
Эмч нараасаа илүү цалин авах юм бн доо
2018-08-23