Хилари Дафф удахгүй ээж болно
2018-08-23

Холливуудын өсвөрийн од, жүжигчин Хилари Дафф хоёр дахь хүүхдээ тээж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 30 настай Дафф найман сартай жирэмсэн гэнэ. Тэрбээр өчигдөр өөрийн инстаграм хуудастаа шинэхэн гэрэл зургуудаа нийтэлжээ. Эдгээр зурагт түүний гэдэс томорсон нь харагдах юм.

 

Жүжигчин бүсгүй жилийн өмнөөс хөгжимчин Маттев Коматай болзох болжээ.

 

Дафф өмнөх гэрлэлтээсээ зургаан настай Лука гэх хүүтэй. Тэрбээр 2010 онд хүүгийнхээ эцэг буюу Майк Комритай гэрлэж, 2016 оны хоёрдугаар сард салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин