БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Айлчлал үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ