Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-8-24

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

 

2018 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Өдөртөө 23-25 градус дулаан байна

Shuud.mn
Сонин хачин