МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсана
2018-08-24

 

ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд

 

10.00 цагт Ургацын улсын комисс хуралдана. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг танилцуулж, ургац хураалтын бэлтгэл ажлын явцын талаар шаардлагатай мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99020804

 

Монголын Үндэсний музейн нэгдүгээр танхимд

 

11.00 цагт Монгол нутгаас урьд өмнө олдож бгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэнэ.  Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна. 

 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

 

11.30 цагт Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

 

Мишээл экспо

 

12:00 цагт "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармагийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

МУИС-ийн төв байрны үүдэнд

 

Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулна.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк дээр

 

13.00 цагт UBFOOD фестивалийн нээлтийн арга хэмжээ болно. 40 гаруй рестораны хоолнууд 1000-5000 төгрөгөөр борлуулагдана. Мөн энэ жилээс Улаанбаатар нэрийн хоолтой болох гэж байна. Утас: 88002705

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

 

19.00 цагт Монголын Залуучуудын өдөр наймдугаар сарын 25-ны өдөр болно. Энэхүү өдрийг тохиолуулан хийж буй Залуучуудын сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Энэхүү аяны нээлтийн үеэр 15-34 насны залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочи:
Багш нарынхаа цалинг буулгая гэж жагсаал зохион байгуулах юм бол бодид үр дүн гарна
2018-08-24