“Калашников” компани "Телса"-г гүйцэх цахилгаан машинаа танилцууллаа
2018-08-24

Байлдааны “АК-47” бууг үйлдвэрлэдэг Оросын “Калашников” компани өчигдөр цахилгаан хөдөлгүүрт автомашинаа олон нийтэд танилцуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг машин цайвар цэнхэр өнгөтэй бөгөөд 1970 оны загвартай аж. Тус компанийн удирдлагууд шинэхэн машинаа АНУ-ын тэрбумтан Элон Муксын автомашин үйлдвэрлэгч “Телса” моторс компанитай өрөлдөхүйц хэмээн дүгнэжээ.

 

 

“Калашников” компани шинэхэн машинаа загварыг “CV-1” хэмээн нэрийджээ. Машины эхний загварыг нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж буй батлан хамгаалах салбарын үзэсгэлэн дээр танилцууллаа.

 

 

ЗХУ-ын бүтээл “Иж-Комби” загвараас санаа авч, урласан “CV-1” орчин үеийн технолигийг нэвтрүүлсэн бөгөөд ганцхан удаагийн цэнэглэлтээр 350 км зам туулах боломжтой гэнэ.

 

 

Оросууд цахилгаан машин үйлдвэрлэж эхэлсэн гэх мэдээллийг Муск сонсоод “Бяцхан Игорь” хэмээн доромжилж байсан удаатай.

 

 

Ирэх 2020 онд “Калашников” компани “CV-1” машиныг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
2023 он. машаан где? пүтлер нахуй худлаа хэлж, хүн алж хүрээ талахаас өөр юм хийсэнгүй гэж
2023-04-03
zochin:
Orsuudad l taarsan mash teneg zagvar bn daa
2018-08-25
Sain bna
2018-08-25
Sain bna
2018-08-25