Майк Помпео Пхеньянд дахин АЙЛЧИЛНА
2018-08-24

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Пемпео Хойд Солонгос улсад дахин айлчлал хийхээр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

 

Сайд ирэх долоо хоногт Пхеньян хотноо айлчилж, залуу удирдагч Ким Чен Унтай уулзахаар тохиролцсон юм. Тэрбээр уг айлчлалаас өмнө гурван ч удаа Пхеньян хотноо айлчилсан билээ.

 

Уг айлчлалын хүрээнд сайд Хойд Солонгос олон улсад өгсөн амлалтаа хэр биелүүлж буйг шалгах гэнэ. Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө шат дараатай салж буй билээ. Эхний ээлжинд цөмийн туршилтын талбайгаа нураасан юм. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Ким Чен Унтай дахин уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ. Сайд, удирдагчид бараалхах үедээ Ерөнхийлөгчийнхөө хүсэлтийг уламжлах аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин