Австралийг удирдах ШИНЭ эрхэм тодорлоо
2018-08-24

Австралийн Сангийн сайд Скотт Моррисон Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Эрх баригч намын дийлэнх нь өнөөгийн Ерөнхий сайд Малькольм Тернбуллыг огцруулахыг дэмжжээ.  Уг үйл явдлын дараа Ерөнхий сайдын албан тушаалд хэн томилогдох вэ гэдэг нь олны анхаарлыг татсан юм.

 

Ерөнхий сайдын төлөө Скоттоос гадна Гадаад хэргийн сайд Жюли Бишоп, Дотоод хэргийн сайд асан Питер Даттон гэх хашир туршлагатай улстөрчид өрсөлджээ.

 

Санал хураалтаар Скотт олонхийн санал авч, Ерөнхий сайдаар томилогдов.


 

Тернбулл хугацаанаасаа өмнө огцорсон Австралийн дөрөв дэх Ерөнхий сайд боллоо. Тэрбээр “Австралийг удирдах надад сайхан байлаа. Харамсалтай нь зорилгынхоо дундаас буцах боллоо. Би Австрали улсад хайртай. Би австраличуудад хайртай” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин