Үсээ засуулбал өлзийтэй сайн
2018-08-26

Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын давхарласан 15. Адъяа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бар өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин