Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-08-26

Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин