Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-08-27

 

Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

 

2018 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутггийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин