Хойд Солонгост баригдсан Япон жуулчин суллагдахаар болжээ
2018-08-27 09:59

Хойд Солонгос улсад жуучлалаар очсон Японы иргэнийг энэ сарын эхээр баривчилсан билээ.

 

 

Жуулчин эр Нампо боомтод жуучлалаар ирэх үедээ тус бүсэд үйл ажиллагаагаа явуулах цэргийн тусгай газруудын зургийг нууцаар авч байхдаа баригдсан аж.  Хойд Солонгосын эрх баригчид баригдаад буй Японы иргэний хэргийг хааж, нутаг буцаахаар боллоо” хэмээн тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв.

 

Тус агентлаг “Эрх баригчид Японы жуулчныг суллах шийдвэр гаргалаа” гэв.

 

Суллагдахаар болсон Томоюки Сугимото нь 39 настай бөгөөд зураглаач мэргэжилтэй аж.

 

Японы Шига мужийн иргэн бөгөөд Токиогийн эрх баригчид иргэнээ суллахын тулд БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоож, иргэнийг нь суллахыг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
afasdfasdf:
asdfadsf
2018-08-27