МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад АТГ-аас хэрэг үүсгэжээ
2018-08-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

 

Тодруулбал тус сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр /2018.08.27/ АТГ-аас өгнө. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин