АНУ-ыг “хоёр нүүртэн” хэмээн буруутгалаа
2018-08-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ амралтын өдөр Хойд Солонгосыг олон улсад амласан амлалтаа биелүүлэхгүй, цаг хожиж байна хэмээн буруутгасан билээ.

 

 

Цагаан ордны тэргүүн уг мэдэгдлийнхээ дараа Хойд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг цуцалж буйгаа зарласан юм.

 

Трампын гэнэтийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа Пхеньян мэдэгдлээ. Тус улсын төрийн мэдлийн “Родонг Сунмун” сонины өнөөдрийн дугаарт АНУ-ыг “Хоёр нүүртэн”, “Хуйвалдаан зохион байгуулагч” хэмээн бичжээ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзаж, хоёр улсын дунд үүссэн таагүй харилцаанд ЦЭГ тавихаар тохиролцсон юм.

 

Трампын гэнэтийн шийдвэрт БНХАУ сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн “Хүчин чармайлтаар бий болсон харилцааг сэвтүүлэх алхам Трамп хийхгүй байх учиртай” хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Юу яриад байгаам бэ энэ Трамп чинь 2 нүүртэй биш сэтгэцийн эмгэгтэй юу хийж юу ярьж байгаагаа мэддэггүй тэнэг пизду ш дээ алчих юм сан
2018-08-27