11 настай хүүг хүчирхийлж, хөнөөсөн алуурчинг 20 жилийн дараа баривчилжээ
2018-08-27 12:11

Испанийн цагдаагийнхан 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хөнөөсөн алуурчинг амжилттай баривчилсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ. 55 настай Жос Брэчийг удахгүй Нидерландын талд шилжүүлэн өгөхөөр болжээ.

 

 

Никки Верстаппен гэх 11 настай хүү 1998 оны наймдугаар сарын 9-нд Германы хилийн ойролцоох Лимбург мужийн хүүхдийн зуслангаас алга болсон юм. Цагдаагийнхан 24 цагийн дараа хүүгийн цогцсыг олсон билээ.

 

Алуурчин хүүг хөнөөхөөсөө өмнө хүчирхийлсэн байсан нь олныг цочирдуулсан юм.

 

Нидерландын тал өнөөг хүртэл хүүг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжиж байв.

 

 

Нидерланд улс алуурчны ДНК-г нарийн шинжилж, хүүг хөнөөсөн этгээдийг Жос Брэч болохыг тогтоосон байна.

 

Хуулийнхан дээрх хэрэгтэй холбогдуулан 200 гаруй хүнийг байцаасны эцэст, жинхэнэ хэрэгтэн Жос Брэч болохыг тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин