ШӨХТГ-аас зарим компанид тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ
2018-08-27

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Моннидер” ХХК-аас ирүүлсэн гомдлын дагуу “M Си Эс кока кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг хийлээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Зөрчлийн хэрэг нээж шалгахад “M Си Эс кока кола” ХХК нь “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК зэрэг компанитай худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр “М Си Эс” кока кола компани нь Монгол Улсад үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирж байгаа ундаа, ус жүүс зэрэг шингэн хүнсий бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх супермаркет, сүлжээ дэлгүүрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд хүргүүлж жижиглэнгийн үнийг дагаж мөрдөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Мөн “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-тай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд “М Си Эс кока кола”  компани нь бараа, бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Иймд:

 

“М Си Эс кока кола” компани нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, супермаркет, сүлжээ дэлгүүрээр худалдаалах ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож, супермаркет, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчидтэй гэрээ хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 зүйлийн 1.1 бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зэрэг заалтыг зөрчсөн тул “М Си Эс кока кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-д 11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг ногдуулсан.

 

Мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан холбогдох аж ахуй нэгж байгуллалагад 55 сая төгрөгийн торгуулийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж ногдуулсан. Нийтдээ 10 аж ахуй нэгж байгууллагаас тав нь хууль зөрчсөнөө хүлээж торгуулиа төлсөн бол “Содмонгол”, “Шунхлай”, “Тэс петролиум” зэрэг таван компани  торгуулиа төлөөгүй тул шүүхэд хандсан” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Дандаа МАН-н эзэмшлийн компаниуд,ТЭС ПЕТРОЛИУМЫН эзэн БАТТӨМӨР новшийг гишүүнээс нь татан буулгах хэрэгтэй.......хамгийн анх бензины үнэ нэмсэн пиздаа
2018-08-27