Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 156 жолоочийг саатуулжээ
2018-08-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 8-р сарын 25,26-ны өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

 

Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан бөгөөд орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.

 

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид нийт 8000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зөрчилтэй хөдөлгөөнд оролцож байсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.

 

Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг асфальтан замд H.Accent маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай А-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

 

Мөн БЗД-ийн нутаг Нарны зам, Нарантуул захын урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг олж тогтоон шалгаж байна.

 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн нь явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөж байна. Тухайлбал явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 ослын тав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож байсан байна.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зам муу байгаа улмаас зам тээврийн осол их гарч байна. Замын чанар дээр одооноос анхаарч эхлэх цаг болсон.
2018-08-27