Трамп эцэст нь Маккейны ардаас ГАШУУДАВ
2018-08-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эцэст нь буулт хийж, Цагаан ордны өмнөх төрийн далбааг буулгаж, улстөрч Жон Маккейны ардаас эмгэнэл илэрхийллээ. Эрх баригч Бүгд Найрамдах намын хашир туршлагатай улстөрч, Вьетнамын дайнд оролцож, олзогдож явсан Жон Маккейн энэ амралтын өдөр тархины хорт хавдрын улмаас 81 насандаа таалал төгссөн юм. 

 

 

Уг үйл явдлын дараа намынх нь түүнийг БААТАР хэмээн өргөмжлөн, эмгэнэл илэрхийлэх санал гаргасан ч уг саналыг Трамп хүлээн авахаас эрс татгалзжээ.

 

Тэрбээр албан ёсоор бус твиттер хуудсаараа дамжуулан улстөрчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн нь олныг дургүйцүүлэв.

 

Цагаан ордны тэргүүн ийнхүү буулт хийж, Жон Маккейны ардаас гашуудаж буйгаа мэдэгдлээ. Трамп, Маккейн нар таарамжгүй харилцаатай байдаг бөгөөд нэг бус удаа МАРГАЛДАЖ байв.

 

Маккейн сүүлчийн гэрээслэлдээ Трампыг өөрийнх нь оршуулгын ёслолд нь оролцуулахгүй байхыг гэр бүлдээ захижээ.

 

Цагаан ордныг төлөөлөн уг ёслолд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцоно.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цувраад явахаас хойш юундаа нэгийгээ үзэн яддаг байнаа. Манай Дашбалбар үнэнийг хэлсэн шүү . Амьддаа бие биенээ хайрла гэж. Хайрлаад сүйд болдоггүй юм гэхэд хатуу ширүүн баймгүй л байх юм даа.
2018-08-28
саки:
Америк ардчилал мөнгөний ардчилал гэдэг гь Трампаар батлагдлаа Одоо та нар ардчилал энэ тэр солиорхоо болио
2018-08-28
Зочин:
Ниргэсэн хойно нь хашгирав. Ухаант хүн хэзээ ч гаргаж үл болох ааш авир гаргасан энэ шар толгойт яав ч эрүүл бус хүн.
2018-08-28