Мороккогийн дуучин хүчингийн хэргээр Францад баривчлагджээ
2018-08-28

Мороккогийн дуучин Саад Ламжардыг хүчингийн хэргээр Францын цагдаагийнхан баривчилсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Өдгөө 33 настай дуучин залууг цагдаагийнхан Сент-Титезийн зочид буудалд байхад нь баривчилсан байна. Хохирогчийн талаарх мэдээллийг нууцалжээ.

 

Тэрбээр 2010 онд хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэргээр байцаагдаж байсан бол 2016 онд хүчингийн хэргээр баривчлагдаж байв.

 

Дуучны 2015 онд гаргасан  “Lmaallem” дуу нь ихээхэн амжилт олсон ба “Youtube” сайтад 650 сая хүний хандалт авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин